Сэтгэлийн толь сэтгэл зүйн төвийн үүсгэн байгуулагч, CBCT сургагч багш, сэтгэл зүйч Х.Хандсүрэнтэй эцэг эхийн хортой харилцаа хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.
Тархины халаас подкастын энэ удаагийн дугаартаа хүүхдийн нойрны талаар онцолж Sleepcorner-г үүсгэн байгуулагч, Хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинзулыг урьж оролцууллаа.
Тархины халаас нь энэ удаад ганцаардлыг онцоллоо. Энэ мэдрэмжийг хүн бүр мэдэрдэг ба шалтгаан, нөхцөл нь ялгаатай байхын сацуу үргэлжлэх хугацаа ч өөр байдаг. Хамгийн чухал нь хэрэв та энэ мэдрэмжид удаан байгаад, бие нь сэтгэл нь өвдөөд байвал эмчлэх, давах арга үргэлж байдаг гэдгийг санаарай.
Өөрийгөө уучлах амархан уу? Бусдыг уучлах амархан уу?
Та мэдрэмж, сэтгэлээ өөртөө болон бусдад ямар байдлаар илэрхийлдэг вэ? Энэ удаагийн дугаараас та бүхэн дараах агуулгыг хүлээн авч сонсоорой.
Энэ удаагийн дугаарт анхаарал, ой тогтоолт, хүртэхүй, сэрэл гэх мэт танин мэдэхүйн чадваруудын талаарх сонирхолтой яриаг Ариус сэтгэл заслын төвийн сэтгэл судлаач Т.Мөнгөнбаяртай өрнүүллээ. Та бүхэн танин мэдэхүйн чадварууд гэж юу болох, ямар үед энэ чадварууд буурдаг, бие хүний онцлогтой холбоотой эсэх талаар хүлээн авч сонсоорой.
Та хамгийн дотно, чухал хүнтэйгээ харилцааны асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөх, загнахгүй байх, айх, уурлах, гуниглах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүдийг мэдрүүлэхгүй байхыг хичээх нь хэр тохиромжтой хайрлаж байгаа хэлбэр бол?
Та өөрийгөө хайрлаж, хүндэлдэг байдлаа 1-10 хүртэлх оноогоор үнэлээрэй гэвэл хэдэн оноо өгөх вэ? Хэн нэгэнд өөрийгөө хайрлах нь дуртай зүйлээ хийх, өөр нэгэнд сайн унтаж амрах, харин нөгөөд нь эрүүл сайхан харагдах байж болох юм. Харин та өөрийгөө яаж хайрладаг вэ?
Та хэр их "Эго"-той вэ?, Эго танд ер нь тус болж байсан удаа байгаа болов уу?
Та хүүхдэдээ хамгийн сүүлд ямар үг хэлсэн бэ?
Тэхраны Их Сургуулийн судлаачид шалгалтын стресс, түгшүүр нь шалгалтын үр дүнд нөлөөлдөг эсэх талаар нэгэн судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд шалгалтын үеийн түгшүүр нь ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД НӨЛӨӨЛДӨГ буюу шалгалтын стресс, түгшүүрийн түвшин нь бага байсан оюутнууд ихэвчлэн шалгалтандаа өндөр оноо авсан бол шалгалтын үеийн стресс, түгшүүр өндөр байсан оюутнуудын шалгалтын оноо доогуур байх хандлагатай байжээ.
Сонирхолтой хэрнээ нууцлаг сэдвүүдийн нэг бол "гэмт хэрэг" юм. Хүн гэмт хэрэг үйлдэхэд нийгэм, сэтгэл зүйн ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар энэ удаагийн подкастаар ярилцлаа.
Техник технологийн хөгжлийг цаг үеэ мэдэрч хүн бүр дагадаг. Үүнд ач холбогдолтой болон сөрөг аль аль тал нь бий. Олон нийтийн дунд хүүхдэд телевиз огт үзүүлээд хэрэггүй эсвэл үзүүлэх хэрэгтэй гэсэн зөрчилдөөнтэй бодлууд ч ажиглагддаг. Энэхүү дугаараас телевизийн хүүхдэд үзүүлдэг нөлөөллийн талаар онцлон сонсоорой.
Би угаасаа ийм, би үүнийг чаддаггүй, би муу, би арчаагүй зэргээр бусдад хэлдэггүй зүйлсээ бид өөртөө хэлж, өөртэйгөө сөргөөр ярилцсаар байдаг. Магадгүй эдгээр сөрөг тодорхойлолт нь өөрийн тань нэг хэсэг мэт санагдах үе ч олон тохиолдсон байх.
Бид өдөр бүр бусадтай харилцаж байдаг ч заримдаа энэ харилцаа нь таагүй, тухгүй мэдрэмж өгч байгааг ч анзааралгүй урт хугацааг өнгөрүүлэх тохиолдол байдаг. Та өмнө нь хосын токсик харилцааны тухай сонсож байсан бол энэ удаагийн подкастаас гэр бүл, хос, найз нөхөд, ажлын хортой харилцааны тухай, үүний шинж тэмдгүүд, хэрхэн харилцааг зохицуулах тухай сонсоорой.
Тархины халаас подкаст маань хийгдэж эхлээд 3 жил болжээ. Энэ цаг үе хүртэл та бүхэндээ нийт 52 дугаарыг хүргэсэн байна. Харин 2022 оны сүүлийн дугаараар яагаад подкаст хийж эхэлсэн, үүний зорилго, үнэ цэнэ нь юунд оршдог талаараа хуваалцлаа.
Биологийн нас, бие махбодын хөгжлөөр нь хүнийг насанд хүрсэн эсэхийг бид хараад л мэддэг. Тэгвэл сэтгэл зүйн хувьд ямар хүнийг насанд хүрсэн гэж тодорхойлж болох бол?
Цахим тоглоом, хэрэглээний талаар та ямар бодолтой байдаг вэ? СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгорын оролцсон дугаараас та бүхэн цахим тоглоомын хамаарлын талаар сонсоорой.
Хүчирхийлэл гэж юу вэ? гэсэн асуултад та хэрхэн хариулах вэ? Энэ удаагийн дугаарт хүүхдийн эсрэг хүчирхийлэл тэр дундаа үл хайхрах байдал нь яагаад хүчирхийлэл болдог талаар гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нийгмийн ажилтан Б.Энхболдтой ярилцлаа.
Хүүхдүүд багагүй хугацаанд цахимаар хичээлдээ хамрагдаж, хол хорионд байлаа. Энэ үе нь хүүхдийн сэтгэл зүй, өдөр тутмын дэглэм, оюун санаа зэрэгт олон талаар нөлөөлсөнг цөөнгүй судалгааны үр дүн харуулж байна. Бид энэ удаагийн дугаараар шилжилтийн энэ нөхцөлд хүүхдийн сурах үйл ажиллагааг хэрхэн дэмжих талаар Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Г.Баярмаатай ярилцлаа.
МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаатай хийсэн ярилцлагаас та бүхэн донтолтын талаар хүлээн авч сонсоорой.
Энэ удаагийн дугаарт сэтгэл зүйч, аялагч Э.Хулан маань оролцож байгаль хүний сэтгэл зүйд нөлөөлдөг эсэх , байгальд гарах нь бидэнд ямар ач тустай талаар хуваалцлаа.
Подкастны маань 58 дахь дугаараас та хүүхэд хичээлдээ дургүй болох сэтгэлзүйн ямар шалтгаанууд байдаг талаар хүлээн авч сонсоорой.
Энэ удаагийн дугаараа бид хоёр нь сэтгэл судлаач мэргэжлийг сонирхдог, энэ чиглэлээр сурахыг хүссэн хүн бүхэнд зориулан бэлтгэлээ.
Хүүхэд хүмүүжлийн талаар ярилцсан энэ удаагийн дугаарт маань Жэт олон улсын сургуулийн ахлах сэтгэл зүйч Ж.Амар оролцлоо. Хэрвээ та энэ сэдвийн хүрээнд
Заримдаа хүүхэд нь яагаад байгаа юм болоо? гэмээр ойлгомжгүй зан гаргаад байна уу? Энэ асуултад нь жаахан ч гэсэн хариулт өгөх дугаарыг та сонсоод үзээрэй. Энэ удаагийн дугаарт Tomujin alternative school, Хүмүүн дунд сургууль, Эко гэр цэцэрлэгийн сэтгэл зүйч Г.Нандин-Эрдэнэ оролцлоо.
Хүний хамгийн ихээр аз жаргалыг мэдэрдэг нас хэзээ вэ?
СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Т.Мандхай-ийн оролцсон дугаараас та
Хосын харилцаанд олон саад бэрхшээл тулгардаг ч хэрхэн шийдэж, ойлголцох арга барилаа олохгүй үе бидэнд тулгардаг. Хосууд нэгнээсээ юу мэдрэхийг хүсдэг, юунаас болж зөрчил үүсдэг, чанартай харилцааг бий болгоход хэрэгтэй зүйлсийн талаар сэтгэл судлаач Н.Рэнжмаатай ярилцлаа.
Стресс, стресс бас дахин стресс. Яавал стрессгүй амьдрах вэ? гэдэг аргыг хайсаар л явна уу. Стресс байхгүй бол амьдрал ямар байх бол? Тэгвэл энэ СТРЕСС гэх айдас хүргэм зүйлийг өөртөө АШИГтайгаар ашиглах боломж байгаа тухай Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн "Стресс менежмент" сургалтын багш, сэтгэл судлаач А.Номинтой ярилцлаа. Өөрөө өөртэйгөө нүүр тулж, ярилцаад үзээрэй.
Манай подкастны 50 дахь дугаарт Г.Мандухай / Оптимал Эн Макс ХХК-ний судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга, сэтгэл зүйч / оролцлоо. Та энэ дугаараас
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач, доктор Б.Номингийн оролцсон дугаараас та дараах агуулгыг сонирхон сонсоорой.
Gegee сэтгэл зүйн аппликейшн үндэслэгч, сэтгэл зүйч Т.Уянга-ын оролцсон дугаараас та бүхэн
Хүн бүрт өөрийн сэтгэл зүйгээ асуудал, нөхцөл байдлаас хамгаалах ХАМГААЛАЛТЫН МЕХАНИЗМ бий. Таны хамгаалалтын механизмын хэлбэр ямар бол? Үр дүн нь эерэг үү?, сөрөг үү? талаар энэ удаагийн дугаараас сонсоорой.
Таны бодлоор стресс юунаас бий болдог вэ? Ихэнхдээ замын түгжрэл, гэр бүлийн асуудал, ажлын ачаалал гэх мэт гадаад хүчин зүйл байна уу? Стресст хэр өртөх нь надаас хамаарах болов уу? гэдэг талаар бодож байсан уу?
Уур бол хэвийн бас эрүүл сэтгэл хөдлөл. Харин хүүхэд хэт их уурлаж, тухгүй байгаа нь анзаарагдвал ямар шалтгаан байгааг нь хайгаарай. Хүүхэд яагаад уурладаг талаар Сэтгэл зүйч О.Гэрлээ-ийн ярилцлагаас сонсох боломжтой шүү.
Сүүлийн үед нийгэмд чухлаар яригдаж буй, анхаарал татсан сэдвүүдийн нэг нь амиа хорлолт юм. Үүнтэй холбоотойгоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн статистик хоорондоо яагаад ялгаатай байдаг. Таны эргэн тойронд магадгүй ийм асуудалтай хүн байгаа бол хэрхэн анзаарч мэдэж болох талаар зочин оролцогч Чай Чонгтой хийсэн подкастаас сонсоорой. /орчуулгатай дугаар/
Сэтгэл судлаач Ц.Олз-Омог маань энэ удаагийн зочноор оролцон дадал зуршлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, дадал хэвшүүлэх аргуудыг хуваалцлаа.
Хөл хорионд ямар хүмүүс амархан дасан зохицож чаддаг вэ?
Эцэг эх бүр л хүүхдээ хүмүүжил, төлөвшил, боловсролтой сайн хүн болгохыг хүсдэг. Тийм ч учраас хүүхэддээ шаардлага тавих, сануулах, зөвлөх зүйлс цөөнгүй. Харин заримдаа энэ нь загнах, уур бухимдал болох нь бий. Энэ удаагийн дугаарт сэтгэл судлаач, доктор Б.Номинтой эцэг эхчүүдэд тулгамддаг олон асуудлын талаар ярилцлаа.
Сэтгэл зүйч Б.Чоймаатай бүх зүйл нэгэн хэвийн болсон мэт санагдах нь яагаад бий болдог, үүнийг хэрхэн даван туулах талаар ярилцлаа.
Стрессээ удирдах уу? Стресстээ удирдуулах уу? Нас, хүйс, мэргэжил, боловсрол үл харгалзан бидэнд их, бага хэмжээгээр стресс байдаг. Та өөрөөсөө асуугаарай: Би стресстэй үедээ юу хийдэг вэ?
Энэ удаагийн дугаарт Арт Терапист , сэтгэл судлаач Б.Нарантулга оролцож урлаг хэрхэн бидний сэтгэл зүйд нөлөөлдөг, энгийнээр урлагийг ашиглан өөртөө хэрхэн тусалж болох талаар сонирхолтой яриаг өрнүүллээ.
Төрөлттэй холбоотой айдас, түгшүүр эмэгтэй хүн бүрт их, бага хэмжээгээр байдаг. Ялангуяа анхлан төрөгчдийн хувьд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал юм. Өөрийн бие эрүүл мэнд, хүүхдийн өсөлт бойжилт, гэр бүлийн харилцаа, орчин гэх мэт олон хүчин зүйл энэхүү айдаст нөлөөлж байдаг учраас ээж та хэрхэн айдас, түгшүүрээ даван туулах, сэтгэл зүйн тайван байдлаа хадгалах хээргтэй байдаг талаар энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
Энэ удаагийн дугаарт Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэг оролцож өсвөр насны хүүхдээ хэрхэн дэмжих, хүүхэд эцэг эхээс юу хүлээж байдаг, энэ насны онцлогийн талаар ярилцлаа.
Та яг одоо цагтаа байж чаддаг уу?
Уур, гуниг, ганцаардал гээд бүгдийг тэвчээд л гарчихвал асуудал шийдэгдэх болов уу? Өдөр тутамд бий болж буй харилцаа бүрээс сэтгэл хөдлөл, мэдрэмж бий болж байдаг. Заримыг нь бид илэрхийлдэг, харин заримыг нь чимээгүй өнгөрөөдөг. Тэгвэл чимээгүй өнгөрөөсөн, илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөлүүд хаачдаг тухай энэ удаагийнхаа дугаарт ярилцлаа.
Ойрхон төрсөн ээжүүд болон ойрхон дүүтэй болж буй хүүхдүүдийн сэтгэл зүй ямар байдаг бол? Бидний анхааралгүй хэлсэн үг, үйлдэл тэдэнд хэрхэн нөлөөлж байдаг, мөн юуг хүсч байдаг тухай энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
Заримдаа хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй үе эцэг эх таньд тулгардаг уу? Хүүхдийн насны үе шат бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас эцэг эх та ч мөн хүүхдийнхээ хамт хөгжиж, өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага гардаг. Энэ удаагийн дугаартаа нас насны онцлог болон харилцааны онцлогын талаар ярилцлаа.
Бид энэ удаагийн дугаартаа сэтгэл судлаач М.Солонго-г урьж оролцуулсан ба "Хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?" сэдвийн хүрээнд ярилцлаа. Хүн бүр хүүхдээ өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх, биеэ даах чадвартай байгаасай гэж хүсдэг. Гэтэл бидний ямар үйлдэл үүнийг эсрэгээр нь болгодог тухай, цаашдаа хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа юуг анхаарах хэрэгтэй талаар тус дугаараас сонсоорой.
Хүүхдийн нас сургуульд суралцахад бэлэн болсон ч бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн гэдэг нь чухал зүйл юм. Хэрэв таны хүүхэд сургуульд орох гэж байгаа бол юуг сургуульд бэлэн байдал гэж тодорхойлох, хүүхдээ хэрхэн бэлдэх талаар энэ удаагийн дугаараас хүлээн авч сонсоорой.
Маш сайн тэсдэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг хүнийг сэтгэлийн тэнхээтэй гэж хэлдэг үү? Мэдээж тийм биш. Харин ямар хүнийг сэтгэлийн тэнхээтэй гэж хэлэх вэ?
Бидний өдөр тутамд хийж буй бүхий л үйлдлүүд АЗ ЖАРГАЛ-тай амьдралын төлөө байдаг. Хүнийг аз жаргалтай байхад нөлөөлөх маш олон зүйлс байх ч эдгээрийн нэг нь харилцаа юм.
❓ Таныг ажилдаа явахад хүүхэд тань дагаж уйлж, танихгүй хүмүүсийг харахаараа бишүүрхэж, яаж үүнийг нь болиулах вэ гэж та өмнө нь бодож байсан уу?
Таны хувийн орон зайд хэн нэгэн зөвшөөрөлгүй халддаг уу эсвэл халдах боломжийг нь та олгодог уу? Энэ удаагийн дугаарт өөрийн болон бусдын хувийн орон зайд бид хэрхэн халддаг, үүнийгээ яаж хамгаалах талаар ярилцлаа. Магадгүй таны санамсаргүй гаргадаг үйлдлүүдийн талаар ярьсан байж ч болох юм.
Улирал солигдох үед та өөрийгөө догдолж, хөөрч, гуниглаж, сэтгэл санаа тогтворгүй болж байгаагаа анзаарч байсан уу? Улирал солигдох үед хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт бий болдог тухай энэ удаагийн дугаараас сонсоорой.
Та ямар нэгэн зүйл эхлүүлээд дуусгалгүй орхиж байсан уу? Эсвэл төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадаагүй ч юм уу? Бид яагаад дундаас нь орхидог вэ? Энэ нь та хэр сэдэлжсэн, юу таны сэдэлд эерэг болон сөргөөр нөлөөлдөг вэ? гэдэгтэй салшгүй холбоотой юм.
Өөрийнхөө мэдрэмж сэтгэл хөдлөлийг илэрхийлж болно, уйлж болно, хэцүү байвал хэлж болно гэдэг үгсийг бид эрэгтэй хүмүүст хэр их хэлдэг бол...
Та хамгийн сүүлд хэзээ уурласан бэ? Тэр уур хааччихсан бол? Бид яагаад өөр, өөр зүйл дээр уурлаж бас болохгүй шүү гэсэн зүйлээ энэ үедээ хийдэг юм бол? гэх мэт ууртай холбоотой сонирхолтой мэдээлэл, аргуудын талаар энэ удаагийн дугаараас сонсоорой.
EQ болон IQ-н талаар юу гэж бодож байна?
Бидэнд стресс хэрэгтэй юу? Бид өдөр тутамд стресс хэмээх үгтэй нүүр тулж байдаг билээ. Стресс гэж үнэн хэрэгтээ юу болох, бидэнд хэрэгтэй зүйл үү, өөрийгөө стресстэй байгаа эсэхээ хэрхэн мэдэх, мөн стрессээ удирдаж зохицуулах аргуудыг энэ удаагийн дугаартаа ярилцлаа.
Бид сэтгэл зүйн хувьд аль цаг хугацаанд төвлөрч байгаагаас хамааран юу мэдрэгдэж, бодогдож, ямар өөрчлөлт бий болдогыг подкастынхаа хамгийн эхний дугаараар ярилцсан юм. Та энэхүү дугаараас:
Сэтгэл зүйн тайван, тогтвортой байдалд нөлөөлөх маш олон хүчин зүйл байдаг. Бид энэ удаагийн дугаараа эмэгтэйчүүд, охидууд, эхнэрүүддээ зориулан бэлтгэсэн бөгөөд сэтгэл санааны тэнцвэрээ хадгалахад тань туслах зүйлсийг онцлон ярилцсан юм. Подкастын зочиноор сэтгэл судлаач Г.Баярмааг урьж оролцууллаа.Таны сэтгэл санаа тавгүйтдэг, яагаад гэдэг учир шалтгаанаа тодорхойлоход хэцүү байгаа бол энэ подкастыг сонсоод үзээрэй.
Аутизм гэж юу вэ?
Бид өмнө нь ямар нэг тэмцээн уралдаан эсвэл сорилтод өөрийгөө бэлтгэх тухай сонсож байсан ч гэрлэлтэд бэлтгэл хэрэгтэй талаар тэр бүр сонсож байгаагүй. Аз жаргалтай гэр бүл, харилцааны талаар их ярьдаг ч энэ бүгдийн үндэс суурь нь гэрлэлтийн бэлтгэлээс хамаардаг гэдгийг бид тэр бүр анзаардаггүй. Манай энэ удаагийн подкастанд гэр бүл судлаач, сэтгэл судлаач Р.Бадамцэцэг оролцлоо. Гэрлэлтэд ямар бэлтгэл хэрэгтэй байдаг, гэр бүлийн харилцаанд бидний анзаардаггүй ямар алдаа гардаг зэрэг чөлөөт ярилцлага сонсохыг хүсвэл подкастаа дуустал сонсоорой.
Энэ удаагийн дугаарт сэтгэл судлаач Б.Буянзаяаг урьж оролцуулсан бөгөөд "Хайрын хандлага, хэв шинж" гэсэн сэдвээр ярилцлаа. Хайр гэж юу болох, хосуудын харилцааны зөрчил ихэнхи тохиолдолд юунаас болдог, төгс хайр, хосуудын зохицол зэрэг сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. "Хайрын гурвалжин"-г дэвтэртээ зураад, подкастаа сонсоорой.
Аялалын төгсгөлд адал явдалтай, сэтгэл ханамжтай байхад юуг төлөвлөж, ямар байдлаар гүйцэтгэсэн, саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан, хаана, хэнтэй хамт аялсан зэрэг нь мэдээжийн чухал нөлөөтэй. Харин бидний амьдралын аялал өдөр хоногоор тоологдож, тухай бүрт хэн, юуг, хэрхэн, яагаад хийж, ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг нь амжилт, аз жаргалыг илэрхийлдэг гэж хэлж болох юм. Та энэ удаагийн дугаараас аз жаргалтай, амжилттай хүний 12 дадал нь юу болох талаар сонсоорой.
Нойр яагаад чухал гэж бодож байна? Залуу хүн гээд нойр хоолоо хасаад л явна уу? Бидэнд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгцээ үргэлж л байдаг. Гэхдээ хүний суурь хэрэгцээнүүдийн нэг болох нойрыг ч бас мартаж болохгүй. Нойрны цаг, хэвшил бага зэрэг өөрчлөгдөхөд л маш олон сөрөг үр дагаврууд бидний эрүүл мэнд, сэтгэл зүй, харилцаа, ажлын бүтээмжид нөлөөлдөг. Энэ удаагын дугаартаа эдгээр асуултуудыг хөндөн ярилцлаа.
Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татах болсон сэдвүүдийн нэг нь жирэмсэн болон төрсөн ээжүүдийн сэтгэл зүйн байдал юм. Бид энэ удаагийн дугаартаа жирэмсэн, төрөөд удаагүй байгаа ээжүүдийн маань сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг, энэхүү өөрчлөлтөд нөлөөлдөг зүйлс нь юу байдаг талаар ярилцлаа. Подкастын зочин оролцогчоор Нийслэлийн "Өргөө" амаржих газрын сэтгэл зүйч Ариунцацрал уригдан оролцлоо.
Бид яагаад өдөр бүр шүдээ угаадаг вэ? Учир нь хэвшиж дадсан үйлдэл болсон учраа бид марталгүй шүдээ угаадаг. Амьдралдаа зуршил болгосон үйлдлүүд тогтчихсон мэт байдаг хэдий ч "дадал, зуршил"-г бий болгож, бас түүнийг анзаарч өөрчилж болдог. Та бүхэн энэ удаагийн дугаараас дадал зуршилаа ажиглах арга, бий болгох зөвлөмжүүдтэй танилцаарай.
Бидний бие махбод, бодол санаа гээд бүх л зүйлсийг удирдаж байдаг тархи хэрхэн ажилладаг гэж бодож байна. Энэ удаагийн дугаараар: -Бидний сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг удирдаж байдаг тархины хэсгүүд -Тархины бүтэц, тархины эсүүд -Бидний тархи хэрхэн ачаалалтай ажиллаж байдаг -Нас ахихын хэрээр тархины үйл ажиллагаа удааширдаг уу -Тархиныхаа үйл ажиллагааг хэрхэн сайжруулж, дэмжиж болох вэ? зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.
Энэ удаагийн подкастаараа EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухааны талаар ярилцлаа. Бид өдөр тутамд бусадтай харилцаж, нийгмийн харилцаанд орж байдаг. Харин тэрхүү харилцаанд ороход бидэнд тусалдаг нэгэн арга хэрэгсэл нь сэтгэл хөдлөл юм. Эерэг, сөрөг олон сэтгэл хөдлөлүүд бий болсоноор бид өөрсдийн БИ-гээ болон хүрээлэлээ бүрдүүлж байдаг. Энэ удаагийн дугаараас: -EQ чадвар гэж юу болох, мөн хэрхэн хөгждөг; -EQ чадварын талаарх сэтгэл зүйн судалгаанууд; -Өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ таних, өөрийгөө хүлээн зөвшөөрөх; -Хүүхдийн EQ чадварыг хөгжүүлэх зөвлөмжүүд зэргийг сонсох боломжтой.